ОХУ-Тыва Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Оросын Холбооны Улсын Тыва улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Доржу Шуглур Александровичаар  ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 04 сарын 26-27 өдрүүдэд ажиллаа.

Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс зохион байгуулалттайгаар Завхан баялаг ХК, Завхан Хүнс Группын Махны үйлдвэр, Завхан Сартуул Ноос ХХК-ны ноосны үйлдвэрээр оруулж танилцууллаа.

Мөн худалдааны  бизнес эрхлэгчид, аялал жуулчидын холбооны төлөөлөгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалтуудыг  тус бүрт нь  зохион байгуулж хамтран ажиллах боломж болон бэрхшээлтэй зүйлсээ харилцан ярилцаж, мэдээлэлээ солилцлоо.

Search