Төсөл, хөтөлбөр

“Завханд үйлдвэрлэв” төсөл

Завхан аймагт үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнийг чанар, технологийг  сайжруулах, нэр төрлийг олшруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрүүлэх, төрийн бодлогыг чиглүүлэх зорилготой төслийн МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхим хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд хийгдэх ажил

“Завханд үйлдвэрлэв” шошгыг Завхан аймагт үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнд эзэмшүүлэх

Ач холбогдол

  • Үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо тодорхой болно
  • Үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний тоо чанар тодорхой болно
  • Үйлдвэрлэлийн салбарын зураглал бий болно
  • Зах зээл тодорхойлогдоно
  • Үйлдвэрлэл эрхлэгчидрүү чиглэсэн бодлого зөв тодорхойлогдох боломжтой болно
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар тогтмол сайжирна
  • Зах зээл нь тодорхой шинэ бүтээгдэхүүнүүд гарна
  • Үйлдвэрлэлийн салбар хөгжинө.

Search