Хамтын ажиллагаа

ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА

МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар нь аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газартай 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд доорхи ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлэх болно.

  • Бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэдийг хамруулан ажил олгогч, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч нарыг оролцуулж “Хөдөлмөр эрхлэлт-Ажлын байр” үзэсгэлэн худалдаа
  • Аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бичил бизнес эрхлэгч болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг авсан иргэдийг хамруулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах
  • Ажлын байрыг дэмжих хөтөлбөр болон ажилд зуучлах үйлчилгээний талаар ажил олгогч бизнес эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Жижиг зээл”-ийн үйлчилгээг бизнес эрхлэгчидэд сурталчилах уулзалтуудыг зохион байгуулж байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх
  • Хувиараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийг хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дэмжих, хамтран ажиллах талаарх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

БНХАУ-ШУӨЗО-Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

БНХАУ-ШУӨЗО-ны Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Товчооны намын үүрийн дарга Лю Ган-аар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг манай Завхан аймагт 2016.04.22 өдөр  ажилаад явлаа.

Энэ өдөр Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс зохион байгуулалттайгаар Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Хөгжлийн Бодлогын Хэлтэсийн дарга Д.Бат-Ундраа уулзуулж , Барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа БОДУ ХХК, Ханжаргалант стоунс ХХК, Завхан Хүнс Группын Махны үйлдвэрийн  үйл ажиллагаагаатай танилцууллаа.

Мөн Завхан аймгийн Бизнес эрхлэгчдийн төлөөлүүдтэй уулзалтыг зохион байгуулж хоёр талын зах зээлийн талаар дэлгэрэнгүй ярилцлагыг хийлээ.

ОХУ-Тыва Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Оросын Холбооны Улсын Тыва улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Доржу Шуглур Александровичаар  ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2016 оны 04 сарын 26-27 өдрүүдэд ажиллаа.

Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс зохион байгуулалттайгаар Завхан баялаг ХК, Завхан Хүнс Группын Махны үйлдвэр, Завхан Сартуул Ноос ХХК-ны ноосны үйлдвэрээр оруулж танилцууллаа.

Мөн худалдааны  бизнес эрхлэгчид, аялал жуулчидын холбооны төлөөлөгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалтуудыг  тус бүрт нь  зохион байгуулж хамтран ажиллах боломж болон бэрхшээлтэй зүйлсээ харилцан ярилцаж, мэдээлэлээ солилцлоо.

Search