Үзэсгэлэн, худалдаа

 “ЦАГААН САР” үзэсгэлэн худалдаа

Завхан аймгийн ААН байгууллага,сумдын жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, орон нутагт үйлдвэрлэсэн  бренд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах ,иргэдийн цагаан сарын хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжийг бий болгох зорилгоор жил бүр аймгийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулан явуулдаг билээ.

Энэ жилийн “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд Завхан аймгийн 7 сумын 1 ХК,  9 ХХК ,6 хоршоо , 1 бүлэг, 76 хувиараа бизнес эрхлэгчид оролцон цагаан идээ,хэвийн боов , оёмол бүтээгдэхүүн, модон эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн,гоёл чимэглэл, жимс,хүнсний ногоо,бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн бүтээгдэхүүн, эсгий сүлжмэл бүтээгдэхүүн,бэлэн хувцас зэрэг 160 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж  52,7  сая төгрөгний борлуулалт хийлээ.

“ЗАВХАН ТҮНШЛЭЛ” үэзсгэлэн худалдаа

Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах боломжийг бий болгох зорилгоор Аймгийн Засаг Даргын Тамгийн Газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “ЗАВХАН ТҮНШЛЭЛ ”  үзэсгэлэн худалдааг жил бүрийн 9 сард зохион байгуулан явуулдаг билээ.

2017 оны “ЗАВХАН ТҮНШЛЭЛ ” нь  11 сарын 10-12-ны  өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд Завхан аймгийн 12 сумын 1 ХК, 12 ХХК ,7 хоршоо , 2 бүлэг, 22 хувиараа бизнес эрхлэгчээс гадна  Ховд  аймгийн  2 ХХК, 6 хувиараа бизнес эрхлэгчид цагаан идээ, оёмол бүтээгдэхүүн, модон эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн, жимс,хүнсний ногоо,бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн бүтээгдэхүүн, эсгий сүлжмэл бүтээгдэхүүн  нийлсэн 200 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ сурталчлан  42,1  сая төгрөгний борлуулалт хийлээ.

Search