ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТАТВАР

Завхан аймаг дахь салбар танхимд 2 төрлийн гишүүд байна. Хураамж жилээр
1. Аж ахуйн нэгж байгууллага  -150 000₮
2. Хувиараа бизнес эрхлэгч – 50 000₮

ГИШҮҮНИЙ ДАВУУ ТАЛУУД

Таны бизнесийн нэр хүнд өсөх, бизнесээ өргөжүүлэх боломж нэмэгдэх
Бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээ, арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээллийг тогтмол шуурхай авах
Танхимын мэдээллийн сувгуудаар өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах
Үндэсний танхимын Их хуралд оролцож, санал бодлоо илэрхийлэх, Тэргүүлэгч болон Удирдах зөвлөлд сонгох, сонгогдох
Бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө авах болон гадаад дотоод арга хэмжээнд оролцохдоо хөнгөлөлт эдлэх
Танхимын салбар зөвлөлд нэгдэж, салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад оролцох
Бизнесийн хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн болон бусад бизнесийн холбогдолтой зөвлөгөө авах

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ, ЭЛСЭХ ЗААВАР

Гишүүнээр элсэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  1. Гишүүнчлэлийн анкет
  2. Байгууллагын гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Төлбөр төлсөн баримт
  4. Байгууллагын лого /800*800 pixel, фонгүй, PSD файл/
  5. Байгууллагын танилцуулга /А4 хэмжээтэй word файл, текст хэлбэр/
Гишүүнээр элсэх заавар
  1. Гишүүнчлэлийн журамтай танилцана. (Журам)
  2. Бичиг баримтаа бүрдүүлнэ.
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт
  4. Гишүүний анкет бөглөх: Цаас /Татаж аваад хэвлэх/, Онлайн
  5. Гишүүний анкет бөглөж татвараа төлснөөр гишүүдийн мэдээллийн баазад бүртгэл хийгдэнэ.
  6. Хаяг байршил, утас, цахим шуудан зэрэг шаардлагатай мэдээллүүд өөрчлөгдсөн бол zavhan_cci@mongolchamber.mn, 70462100 дугаарт хандаж өөрчлөлтийг тухай бүр хийлгэнэ.
  7. Завхан аймаг дахь салбар танхимын дүрэмд заасны дагуу гишүүнчлэлийн татвараа жил бүр төлнө.
  8. Гишүүнчлэлийн татвараа 2 –3 жил төлөөгүй тохиолдолд дүрэмд заасны дагуу гишүүнээс чөлөөлнө.

Search