ЭРХЭМ ЗОРИЛГО

Завхан аймгийнхаа бизнес эрхлэгчдийг чадавхижуулан хөгжүүлэх, эрхийг нь хамгаалж,
нөлөөллийн үйл ажиллагаагаар бизнесийн таатай орчныг бий болгох замаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Санхүүгийн хувьд биеэ даасан, чадварлаг хамт олонтой үр дүнд төвлөрсөн сайн менежменттэй байгууллага байх
Бизнес эрхлэгчдийн бүх төрлийн үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн эдийн засгийг хангагч байхыг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх
Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, орон  нутгийн бодлого боловсруулах үйл явцад санал дүгнэлтээ тусгуулах замаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөгжүүлэх

АЛСЫН ХАРАА

Завхан аймгийн бизнесийн хөгжлийг чиглүүлэгч байгууллага байна.

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй бизнес эрхлэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.

МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбарын хувьд 15 жилийн түүхтэйгээр, Завхан аймгийнхаа бизнес эрхлэгчдийг чадавхижуулан хөгжүүлэх, эрхийг нь хамгаалж, нөлөөллийн үйл ажиллагаагаар бизнесийн таатай орчныг бий болгох замаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор ажиллаж байна.

Салбар танхимын хувьд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагаагаар бизнес эрхлэгчид аль болох ойр байж мэдээ мэдээллээр хангах, тэдний чадавхижуулах, зах зээлийг нь нэмэгдүүлэх зэргээр тасралтгүйгээр хичээн ажиллаж байна.

Цаашид Салбар танхим болон Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, үргэлж өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхимын дарга
Р.БАДАМХАТАН

 

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС, ОНЦЛОХ АЖЛУУД

Search